Jury

Гуравдугаар бүлэг. Тариалангийн үйлдвэрлэл

Тариалангийн тухай хууль 19 дүгээр зүйл. Төрөөс тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, санхүүжүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-01-29
Мөрдөж эхэлсэн
2016-01-29
Эх сурвалжаас татсан
2026-10-21

19.1.Тариалангийн үйлдвэрлэлд төрөөс мөнгөн болон мөнгөн бус дэмжлэг үзүүлж болно.

19.2.Энэ хуулийн 19.1-д заасан дэмжлэгийн хэмжээг Засгийн газар тогтооно.

19.3.Тариалангийн үйлдвэрлэлийг төрөөс дэмжих, хөгжүүлэх үйл ажиллагааг дараахь эх үүсвэрээс санхүүжүүлж болно:

19.3.1.улсын болон орон нутгийн төсвөөс хуваарилсан хөрөнгө;

19.3.2.тариалангийн салбарт гадаад улс, олон улсын байгууллагаас олгосон зээл, буцалтгүй тусламж;

19.3.3.гадаад, дотоодын иргэн, хуулийн этгээдээс олгосон хандив, тусламж, хөрөнгө оруулалт;

19.3.4.хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр.

19.4.Хандивлагч орон, олон улсын байгууллагатай байгуулсан гэрээ, хэлэлцээрээр тариалангийн үйлдвэрлэлийн зориулалтаар олгосон зээл, буцалтгүй тусламжийг зөвхөн зориулалтын дагуу зарцуулна.

19.5.Энэ хуулийн 19.3-т заасан хөрөнгийг дараахь зориулалтаар зарцуулна:

19.5.1.услалтын систем шинээр байгуулах, өргөтгөх, сэргээн засварлах, усан сан, хөв, цөөрөм байгуулах, усалгаатай тариалангийн талбайн хайгуул, судалгаа хийх;

19.5.2.тариалангийн газрын хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах, нөхөн сэргээх, бордоо, ургамал хамгааллын бодисын зохистой хэрэглээг төлөвшүүлэх, ойн зурвас байгуулах;

19.5.3.үр тариа, тэжээл, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний сорт бүтээх, сорих, сортын үр, суулгац үржүүлэх, үйлдвэрлэх болон төмсний бичил булцуу үйлдвэрлэх;

19.5.4.үр тариа, тэжээл, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний үйлдвэрлэлийн техник, технологийн шинэчлэл хийх, засвар болон техникийн үйлчилгээний төв байгуулах;

19.5.5.төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний хадгалалт-борлуулалтын тогтолцоог бүрдүүлэх, өвлийн хүлэмж байгуулах;

19.5.6.үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулах.

19.6.Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журмыг тариалангийн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

19.7.Энэ хуулийн 14.2.1-д заасан газрыг тариалангийн эргэлтэд оруулах, газар тариалангийн салбарт нүүрстөрөгч багатай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй технологи, инноваци, үйлдвэрлэлийн аргыг нэвтрүүлэх зорилгоор хөрсний үржил шимийг сайжруулах арга хэмжээ авсан бол төрөөс дэмжлэг үзүүлж болно.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

19.8.Мөнгөн урамшуулал олгох, дэмжлэг үзүүлэхэд техник, технологийн шинэчлэл хийсэн, хөрсний үржил шимийн хэвийн байдлыг хадгалсан, ургацын чанарыг тогтвортой дээшлүүлсэн, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангасан байдлыг харгалзана.

19.9.Энэ хуулийн 19.8-д заасан ургацын чанарыг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгээр тодорхойлно.

19.10.Тариалангийн үйлдвэрлэлийг даатгалд хамруулах асуудлыг холбогдох хуулиар зохицуулна.

19.11.Дотоодын хэрэгцээнээс илүү гарсан тариалангийн бүтээгдэхүүнийг экспортлож болно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Тариалалтын талаар авах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр1

  2. Хүнсний улаанбуудайн урамшууллыг шинэчлэн тогтоох, үрийн улаанбуудайн үнийг хөнгөлөх тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Мөнгөн урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Хүнсний ногооны үнийн өсөлтөөс сэргийлэх зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 11Хураах
  1. Мөнгөн урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  2. Мөнгөн урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  3. МӨНГӨН УРАМШУУЛЛЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 15 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)Legalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  4. Журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  5. Мөнгөн урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.