Jury

Гуравдугаар бүлэг. Тариалангийн үйлдвэрлэл

Тариалангийн тухай хууль 23 дугаар зүйл. Тариалангийн үйлдвэрлэлийн тайлан, мэдээллийн сан

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-01-29
Мөрдөж эхэлсэн
2016-01-29
Эх сурвалжаас татсан
2026-10-21

23.1.Аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан нутгийн захиргааны байгууллага нь тариалангийн газрын ангилал тус бүрээр болон тариалсан таримал, сорт, үр, техник, хураасан ургацын мэдээг сум, дүүргээр нэгтгэн, тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тухайн жилийн 2 болон 4 дүгээр улиралд хүргүүлнэ.

23.2.Энэ хуулийн 23.1-д заасан мэдээг тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын хэмжээнд нэгтгэн, Засгийн газарт танилцуулна.

23.3.Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тариалангийн үйлдвэрлэлийн мэдээллийн сантай байна.

23.4.Энэ хуулийн 23.1-д заасан мэдээ гаргах, хүргүүлэх болон энэ хуулийн 23.3-т заасан мэдээллийн сан бүрдүүлэх журмыг тариалангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хууль

    Заалт21.2.625.1.4

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.