Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Таримал ургамлын үр, сортын тухай хууль

Таримал ургамлын үр, сортын тухай хууль нь 2021-10-29-нд батлагдсан, 31 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 3 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-10-29
Мөрдөж эхэлсэн
2022-01-01
Баталсан газар
Төрийн ордон, Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-11
Албан ёсны нэр
ТАРИМАЛ УРГАМЛЫН ҮР, СОРТЫН ТУХАЙ

Оршил

/Шинэчилсэн найруулга/

Агуулга

31 зүйл

Гуравдугаар бүлэг Үрийн чанарын хяналт, баталгаажуулалт

1 зүйл
  1. 8 дугаар зүйлҮрийн чанарын хяналт, баталгаажуулалт

Долдугаар бүлэг Хүнс, хөдөө аж ахуйн таримал ургамлын генетик нөөцийн сан

1 зүйл
  1. 27 дугаар зүйлХүнс, хөдөө аж ахуйн таримал ургамлын генетик нөөцийн сан

Наймдугаар бүлэг Таримал ургамлын үр, сортын талаарх төрийн байгууллагын чиг үүрэг

1 зүйл
  1. 28 дугаар зүйлТөрийн байгууллагын чиг үүрэг

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь таримал ургамлын үрийн салбарын хөгжлийг дэмжих, үрийн салбарын судалгаа, шинжилгээ, инновацыг хөгжүүлэх, үрийн шударга худалдааг төлөвшүүлэх, генетик нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, таримал ургамлын шинэ сорт бүтээх, сорт бүтээгчийн эрхийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангах, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Таримал ургамлын үр, сортын хууль тогтоомж

2.1.Таримал ургамлын үр, сортын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Тариалангийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль нь дотоодод үйлдвэрлэсэн болон импортолсон бүх төрлийн таримал ургамлын үрийг үржүүлэх, худалдах, ургамлын шинэ сорт бүтээх үйл ажиллагааг дэмжихтэй холбогдсон харилцааг зохицуулна.

3.2.Монгол Улсын олон улсын гэрээний гишүүн орны иргэн, хуулийн этгээд нь энэ хуулиар сортын бүтээгчийн эрх авсан бол Монгол Улсын иргэний нэгэн адил энэ хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.