12.1.Засгийн газар дараах зориулалтаар өр үүсгэж болно:
12.1.1.төсвийн алдагдлыг санхүүжүүлэх;
12.1.2.төсвийн улирлын чанартай орлогын дутагдлыг санхүүжүүлэх;
12.1.3.Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжих;
12.1.4.өрийг дахин санхүүжүүлэх;
12.1.5.хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт туссан төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх;
/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
12.1.6.улсын төлбөрийн тэнцлийг дэмжих зорилгоор Монголбанкны гадаад валютын цэвэр албан нөөцийг нэмэгдүүлэх.
12.1.7.Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хуульд заасны дагуу төрөөс банкийг дахин хөрөнгөжүүлэх
/Энэ заалтыг 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./
12.2.Өрийг дахин санхүүжүүлэхдээ төсвийн дарамт, ачааллыг жигдлэх болон зах зээлийн эрсдэлийг бууруулах чиглэлийг баримтална.
12.3.Аймаг, нийслэлийн Засаг дарга нь энэ хуулийн 19 28¹ дүгээр зүйлд заасныг баримтлан төсөвт туссаны үндсэн дээр Засгийн газраас зөвшөөрснөөр өр үүсгэж болно.
/Энэ хэсэгт 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/