1.1.Энэ хуулийн зорилт нь банкны салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор банканд хийсэн активын чанарын үнэлгээ, бусад холбогдох хяналт шалгалтын үр дүнд гарсан өөрийн хөрөнгийн дутагдлыг банкны хувьцаа эзэмшигч, бусад хөрөнгө оруулагчаар хангуулах, шаардлагатай бол төрөөс банкийг дахин хөрөнгөжүүлэх, оруулсан хөрөнгийг удирдах, төсөвт буцаан төвлөрүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хууль
Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хууль нь 2018-06-22-нд батлагдсан, 15 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 1 огноотой, хамгийн сүүлийнх нь 2021-01-29.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2018-06-22
- Мөрдөж эхэлсэн
- 2018-06-22
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-22
- Албан ёсны нэр
- БАНКНЫ САЛБАРЫН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ
Агуулга
15 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
4 зүйлХоёрдугаар бүлэг Банкны өөрийн хөрөнгийн шаардлагыг хангуулах, хүсэлт гаргах, хүсэлтийг хянан шийдвэрлэх
3 зүйлГуравдугаар бүлэг Төрөөс банкийг дахин хөрөнгөжүүлэх
3 зүйлДөрөвдүгээр бүлэг Банканд төрөөс оруулсан хөрөнгийг удирдах, төрийн байгууллагын бүрэн эрх
3 зүйлТавдугаар бүлэг Төрөөс дахин хөрөнгөжүүлсэн банканд хийх хяналт шалгалт
1 зүйлЗургадугаар бүлэг Бусад
1 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хууль тогтоомж
2.1.Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хууль тогтоомж нь Төв банк /Монголбанк/-ны тухай хууль, Банкны тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Банкны системд нөлөө бүхий, дунд хугацаанд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжтой банкны өөрийн хөрөнгийн шаардлагыг хангуулах, төрөөс банкийг дахин хөрөнгөжүүлэхтэй холбогдох харилцааг энэ хуулиар зохицуулна.
3.2.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол Банкны тухай хуульд заасны дагуу банканд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авахтай холбогдох харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.