Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хууль

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хууль нь 2025-11-12-нд батлагдсан, 19 зүйлтэй.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2025-11-12
Мөрдөж эхэлсэн
2026-01-01
Баталсан газар
Төрийн ордон, Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
МОНГОЛ УЛСЫН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ

Агуулга

19 зүйл

Хоёрдугаар бүлэг Монгол Улсын 2026 оны төсвийн орлого, зарлага болон хөрөнгө, өрийн удирдлага

11 зүйл
  1. 3 дугаар зүйлМонгол Улсын төсөвт 2026 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа болон бусад байгууллага доор дурдсан хэмжээтэй орлогыг төвлөрүүлнэ:
  2. 4 дүгээр зүйлМонгол Улсын төсөвт 2026 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлого 20,164,495.0 сая төгрөг байна.
  3. 5 дугаар зүйлМонгол Улсын төсөвт 2026 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй эргэн төлөх үндсэн төлбөрийг төлнө:
  4. 6 дугаар зүйлМонгол Улсын төсвөөс 2026 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй төсвийг зарцуулна:
  5. 7 дугаар зүйлМонгол Улсын төсвөөс 2026 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 22,885,159.5 сая төгрөг байна.
  6. 8 дугаар зүйлМонгол Улсын төсвийн хөрөнгөөр 2026 оны төсвийн жилд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг 3,280,178.5 сая төгрөгөөр санхүүжүүлнэ.
  7. 9 дүгээр зүйл2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар Төсвийн тогтворжуулалтын сангийн үлдэгдэл 2,049,595.7 сая төгрөг байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд 2026 оны төсвийн жилд 367,653.5 сая төгрөг хуримтлуулна.
  8. 10 дугаар зүйл2026 оны төсвийн жилд Засгийн газрын шинээр үүсгэх өрийн дээд хэмжээг доор дурдсанаар баталсугай:
  9. 11 дүгээр зүйлТухайн төсвийн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэй гаргасан зээллэг болон өрийн зохицуулалтын арга хэмжээнээс бусад 2026 оны төсвийн жилд төлөх Засгийн газрын өрийн үндсэн төлбөрийн хэмжээ 2,609,258.5 сая төгрөг байна.
  10. 12 дугаар зүйлЗасгийн газрын гаргах өрийн баталгааны дээд хэмжээ 2026 оны төсвийн жилд 3,592,790.0 сая төгрөг байна.
  11. 13 дугаар зүйлЗасгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хуулийн 12.1.4-т заасан зориулалтаар Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичигт нийцүүлэн өрийн зохицуулалтын үйл ажиллагааг авч хэрэгжүүлнэ.

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын төсөвт 2026 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, орлого төвлөрүүлэх байгууллага, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлого, төсвийн ерөнхийлөн захирагчид төсөв зарцуулах эрх олгох, Төсвийн тогтворжуулалтын санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээ, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, мөнгөн гүйлгээтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Монгол Улсын 2026 оны төсвийн хууль тогтоомж

2.1.Монгол Улсын 2026 оны төсвийн хууль тогтоомж нь Төсвийн тухай хууль^[1], Төсвийн тогтвортой байдлын тухай хууль^[2], энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

Үргэлжлүүлэн унших: 3 дугаар зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.