Jury

Гуравдугаар бүлэг. Өрийн удирдлагын бодлого, зохицуулалт

Өрийн удирдлагын тухай хууль 16 дугаар зүйл. Засгийн газрын өрийн хязгаар

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-02-18
Мөрдөж эхэлсэн
2015-02-18
Эх сурвалжаас татсан
2026-11-03

16.1.Засгийн газрын өр болон Засгийн газрын өрийн баталгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан шаардлагад нийцсэн байна.

16.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Засгийн газар, орон нутаг өр үүсгэх, Засгийн газрын өрийн баталгаа гаргах аливаа шийдвэрийн төсөлд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан хязгаарт болон хуульд заасан шаардлага, шалгуур үзүүлэлтэд нийцэж байгаа эсэхийг хянаж, санал, дүгнэлт гаргана.

16.3.Засгийн газар, орон нутаг зээллэг хийх, Засгийн газрын өрийн баталгаа гаргах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд энэ хуулийн 16.2-т заасны дагуу санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын уг асуудлаар гаргасан санал, дүгнэлтийн хамт хэлэлцэж, шийдвэрлэнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.