Jury

Гуравдугаар бүлэг. Өрийн удирдлагын бодлого, зохицуулалт

Өрийн удирдлагын тухай хууль 17 дугаар зүйл. Засгийн газрын шинээр үүсгэх өр болон гаргах өрийн баталгааны дээд хэмжээг тогтоох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-02-18
Мөрдөж эхэлсэн
2015-02-18
Эх сурвалжаас татсан
2026-11-03

17.1.Тухайн төсвийн жилд Засгийн газрын шинээр үүсгэх өрийн дээд хэмжээг жил бүрийн төсвийн хуулийн хамт батлах ба Засгийн газрын өрийн баталгааны дээд хэмжээг Улсын Их Хурал батална.
/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.2.Засгийн газрын шинээр үүсгэх өрийн дээд хэмжээ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан шаардлагад нийцсэн байна.

17.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 17.2-т заасныг үндэслэн Засгийн газрын тухайн жилд шинээр үүсгэх өрийн дээд хэмжээг шинэчлэн боловсруулж, төсвийн төсөлд тусган Засгийн газарт хүргүүлнэ.

17.4.Засгийн газрын шинээр үүсгэх өрийн дээд хэмжээний дүнд зээллэгийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний тухайн төсвийн жилийн санхүүжилтийн дүнг оруулж тооцсон байна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.