1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын төсөвт 2025 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, орлого төвлөрүүлэх байгууллага, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлого, төсвийн ерөнхийлөн захирагчид төсөв зарцуулах эрх олгох, Төсвийн тогтворжуулалтын санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээ, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, мөнгөн гүйлгээтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль нь 2024-12-12-нд батлагдсан, 21 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 1 огноотой, хамгийн сүүлийнх нь 2025-07-09.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2024-12-12
- Мөрдөж эхэлсэн
- 2025-01-01
- Баталсан газар
- Төрийн ордон, Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-22
- Албан ёсны нэр
- МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ
Агуулга
21 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
2 зүйлХоёрдугаар бүлэг Монгол Улсын 2025 оны төсвийн орлого, зарлага, хөрөнгө, өрийн удирдлага
12 зүйл- 3 дугаар зүйлМонгол Улсын төсөвт 2025 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа болон бусад байгууллага доор дурдсан хэмжээтэй орлогыг төвлөрүүлнэ:
- 4 дүгээр зүйлМонгол Улсын төсөвт 2025 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлого 19,794,972.6 сая төгрөг байна.
- 5 дугаар зүйлМонгол Улсын төсөвт 2025 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй эргэн төлөх үндсэн төлбөрийг төлнө:
- 6 дугаар зүйлМонгол Улсын төсвөөс 2025 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй төсвийг зарцуулна:
- 7 дугаар зүйлМонгол Улсын төсвөөс 2025 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 22,564,282.9 сая төгрөг байна.
- 8 дугаар зүйлМонгол Улсын төсвийн хөрөнгөөр 2025 оны төсвийн жилд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг 2,914,938.2 сая төгрөгөөр санхүүжүүлнэ.
- 9 дүгээр зүйл"Барих-Шилжүүлэх" концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжид Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2025 оны төсвийн жилд 107,132.1 сая төгрөгийн эргэн төлөлтийг хийнэ.
- 10 дугаар зүйлТөсвийн тогтворжуулалтын сангийн үлдэгдэл 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 1,596,178.2 сая төгрөг байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд 2025 оны төсвийн жилд 429,107.7 сая төгрөг хуримтлуулна.
- 11 дүгээр зүйл2025 оны төсвийн жилд Засгийн газрын шинээр үүсгэх өрийн дээд хэмжээг доор дурдсанаар баталсугай:
- 12 дугаар зүйлТухайн төсвийн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэй гаргасан зээллэг болон өрийн зохицуулалтын арга хэмжээнээс бусад 2025 оны төсвийн жилд төлөх Засгийн газрын өрийн үндсэн төлбөрийн хэмжээ 1,701,789.2 сая төгрөг байна.
- 13 дугаар зүйлЗасгийн газрын гаргах өрийн баталгааны дээд хэмжээ 2025 оны төсвийн жилд 3,500,000.0 сая төгрөг байна.
- 14 дүгээр зүйлЗасгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хуулийн 12.1.4-т заасан зориулалтаар Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичигт нийцүүлэн өрийн зохицуулалтын үйл ажиллагааг авч хэрэгжүүлнэ.
Гуравдугаар бүлэг Орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, орон нутгийн төсвөөс төвлөрүүлэх орлого, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг
3 зүйл- 15 дугаар зүйл2025 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт доор дурдсан хэмжээтэй санхүүгийн дэмжлэгийг олгоно:
- 16 дугаар зүйл2025 оны төсвийн жилд орон нутгийн төсвөөс улсын төсөвт доор дурдсан хэмжээтэй орлогыг төвлөрүүлнэ:
- 17 дугаар зүйл2025 оны төсвийн жилд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг доор дурдсан хэмжээтэй байна:
Дөрөвдүгээр бүлэг Бусад зүйл
4 зүйл- 18 дугаар зүйл"Төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн 2025 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлт"-ийг 1 дүгээр хавсралтаар баталсугай.
- 19 дүгээр зүйл"Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2025 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-ыг 2 дугаар хавсралтаар баталсугай.
- 20 дугаар зүйл"Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2025 онд эргэн төлөлт хийх концессын "Барих-Шилжүүлэх" төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-ыг 3 дугаар хавсралтаар баталсугай.
- 21 дүгээр зүйлЭнэ хуулийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Эхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Монгол Улсын 2025 оны төсвийн хууль тогтоомж
2.1.Монгол Улсын 2025 оны төсвийн хууль тогтоомж нь Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.