1.1.Энэ хуулийн зорилт нь хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах сангийн үйл ажиллагаа эрхлэх, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, сангийн үйл ажиллагааг төрийн эрх бүхий байгууллагаас зохицуулах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль
Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль нь 2013-10-03-нд батлагдсан, 58 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 4 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2013-10-03
- Мөрдөж эхэлсэн
- 2014-01-01
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-22
- Албан ёсны нэр
- ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ТУХАЙ
Агуулга
58 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
4 зүйлХоёрдугаар бүлэг Хөрөнгө оруулалтын сангийн төрөл, хэлбэр, удирдлага, зарчим
9 зүйл- 5 дугаар зүйлХөрөнгө оруулалтын сан
- 6 дугаар зүйлХөрөнгө оруулалтын сангийн хэлбэр, төрөл
- 7 дугаар зүйлХөрөнгө оруулалтын сангийн хуулийн этгээдийн эрх
- 8 дугаар зүйлХөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулах
- 9 дүгээр зүйлХөрөнгө оруулалтын сангийн удирдлага
- 10 дугаар зүйлХөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа явуулах хугацаа
- 11 дүгээр зүйлХөрөнгө оруулалтын сангийн оршин байгаа газрын хаяг
- 12 дугаар зүйлХөрөнгө оруулалтын сангийн орлого
- 13 дугаар зүйлХөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаанд баримтлах зарчим
Гуравдугаар бүлэг Хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах
11 зүйл- 14 дүгээр зүйлХөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах
- 14¹ дүгээр зүйлХувийн хөрөнгө оруулалтын санг гэрээний үндсэн дээр үүсгэн байгуулах
- 15 дугаар зүйлХөрөнгө оруулалтын сангийн нэр
- 16 дугаар зүйлХөрөнгө оруулалтын сангийн дүрэм
- 17 дугаар зүйлХөрөнгө оруулалтын бодлогын баримт бичиг
- 18 дугаар зүйлХөрөнгө оруулалтын сангийн активын хэмжээний шаардлага
- 19 дүгээр зүйлХамтын хөрөнгө оруулалтын сан хөрөнгө татах, хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл
- 20 дугаар зүйлХувийн хөрөнгө оруулалтын сан хөрөнгө оруулалт татах
- 21 дүгээр зүйлХөрөнгө оруулалтын сангийн эрх хэмжээ
- 22 дугаар зүйлХөрөнгө оруулалтын сангийн гишүүний бүртгэл
- 23 дугаар зүйлХөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх
Дөрөвдүгээр бүлэг Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа
6 зүйл- 24 дүгээр зүйлХөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа
- 25 дугаар зүйлХөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх багц журам
- 26 дугаар зүйлХөрөнгө оруулалтын сангийн актив
- 27 дугаар зүйлХөрөнгө оруулалтын санг бүрдүүлж байгаа хөрөнгийг тусгаарлах
- 28 дугаар зүйлХөрөнгө оруулалтын санд үзүүлэх үйлчилгээний зардлын төлбөр, гүйцэтгэлийн урамшуулал
- 29 дүгээр зүйлМаркетингийн үйл ажиллагааны шаардлага, түүнд тавих хязгаарлалт
Тавдугаар бүлэг Хөрөнгө оруулалтын санг татан буулгах
9 зүйл- 30 дугаар зүйлХөрөнгө оруулалтын санг татан буулгах
- 31 дүгээр зүйлХөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа явуулах хугацаа дуусгавар болох
- 32 дугаар зүйлХөрөнгө оруулалтын санг сайн дурын үндсэн дээр хугацаанаас өмнө татан буулгах
- 33 дугаар зүйлХөрөнгө оруулалтын менежментийн компани хөрөнгө оруулалтын сангийн гишүүдийн хурлыг заавал зарлан хуралдуулах
- 34 дүгээр зүйлОнцгой нөхцөл байдал үүсэх
- 35 дугаар зүйлЭрх хүлээн авагч
- 36 дугаар зүйлХөрөнгө оруулалтын сан дампуурах
- 37 дугаар зүйлХамтын хөрөнгө оруулалтын санг татан буулгах журам
- 38 дугаар зүйлТатан буугдсан хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг хуваарилах
Зургаадугаар бүлэг Хөрөнгө оруулалтын сангийн нягтлан бодох бүртгэл, аудит, хөрөнгийн үнэлгээ, мэдээлэл
4 зүйлДолоодугаар бүлэг Гадаадын хөрөнгө оруулалтын сангийн зохицуулалт
1 зүйлНаймдугаар бүлэг Хөрөнгө оруулалтын менежментийн компани
4 зүйлЕсдүгээр бүлэг Хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг хадгалах
4 зүйлАравдугаар бүлэг Хөрөнгө оруулалтын сангийн төрийн зохицуулалт
4 зүйлАрван нэгдүгээр бүлэг Бусад зүйл
2 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль тогтоомж
2.1.Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хуулиар хөрөнгө оруулалтын санд тусгай зөвшөөрөл олгох, сангийн хөрөнгийг итгэмжлэн удирдах, сангийн хөрөнгөөр үйл ажиллагаа эрхлэх болон сангийн хөрөнгийг хадгалах, бүртгэх, хөрөнгө оруулагчийг мэдээллээр хангах, хөрөнгө оруулалтын санд үйлчилгээ үзүүлэх үнэт цаасны зах зээлийн зохицуулалт бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулна.
3.2.Тусгай хуулиар зохицуулагдсан сан, түүний хөрөнгөөр хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон харилцаа энэ хуульд хамаарахгүй.
3.3.Банк, банк бус санхүүгийн байгууллага, даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогч, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24.1.12, 24.1.13-т зааснаас бусад зохицуулалттай хуулийн этгээд өөрийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийхтэй холбогдсон харилцаа энэ хуульд хамаарахгүй.
3.4.Банк нийтээс төвлөрүүлсэн хадгаламжийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийхтэй холбогдсон харилцааг Банкны тухай хуулиар[4] зохицуулна.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.