Jury

Тавдугаар бүлэг. Хөрөнгө оруулалтын санг татан буулгах

Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль 38 дугаар зүйл. Татан буугдсан хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг хуваарилах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2013-10-03
Мөрдөж эхэлсэн
2014-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

38.1.Татан буугдсан хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг хуваарилахад дараах дарааллыг баримтална:

38.1.1.тухайн сангийн төлөх татварын өр, төлбөр;

38.1.2.хөрөнгө оруулалтын санд үйлчилгээ үзүүлсэн хөрөнгө оруулалтын менежментийн компани болон кастодианаас бусад этгээдэд төлөх төлбөр;

38.1.3.татан буулгах үйл ажиллагааг эрхэлж байгаа этгээдэд уг ажиллагаатай холбогдох зардал буюу Хорооноос томилогдсон этгээд татан буулгах ажиллагааг эрхлэн гүйцэтгэж байгаа бол уг этгээдэд олгох ажлын хөлс;

38.1.4.хөрөнгө хадгалах гэрээний дагуу кастодианд төлөх үйлчилгээний төлбөр;

38.1.5.хөрөнгө оруулалтын менежментийн компанийн үйлчилгээний төлбөр.

38.2.Энэ хуулийн 38.1-д заасны дагуу хөрөнгө хуваарилсны дараа үлдсэн хөрөнгийг сангийн гишүүдэд оруулсан хөрөнгийн хэмжээтэй нь хувь тэнцүүлэн олгоно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.