Jury

Есдүгээр бүлэг. Хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг хадгалах

Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль 51 дүгээр зүйл. Хөрөнгө хадгалах гэрээ дуусгавар болох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2013-10-03
Мөрдөж эхэлсэн
2014-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

51.1.Хөрөнгө оруулалтын сантай байгуулсан хөрөнгө хадгалах гэрээг дараах тохиолдолд дуусгавар болгоно:

51.1.1.гэрээнд заасан тохиолдолд талууд харилцан зөвшөөрсөн өдрөөс;

51.1.2.хөрөнгө оруулалтын санг татан буулгах тохиолдолд татан буулгах ажиллагаа дуусгавар болсон өдрөөс;

51.1.3.кастодианы тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд энэ тухай шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс;

51.1.4.кастодианыг татан буулгасан үед энэ тухай шийдвэр гаргасан өдрөөс;

51.1.5.гэрээний хугацаа дууссан өдрөөс.

51.2.Кастодиантай байгуулсан хөрөнгө хадгалах гэрээ болон бусад гэрээ дуусгавар болсон тохиолдолд энэ тухай хөрөнгө оруулалтын сан болон хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг удирдаж байгаа хөрөнгө оруулалтын менежментийн компани нь Хороонд даруй мэдэгдэх бөгөөд уг мэдэгдэлд гэрээ дуусгавар болсон шалтгаан, үндэслэлийг заасан байна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.