Jury

Гуравдугаар бүлэг. Хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах

Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль 16 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын сангийн дүрэм

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2013-10-03
Мөрдөж эхэлсэн
2014-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

16.1.Энэ хуулийн 7.1-д заасан хөрөнгө оруулалтын сан нь сангийн төрөл, хэлбэрээс үл хамааран дараах зүйлийг тусгасан дүрэмтэй байна:
/Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

16.1.1.сангийн нэр, төрөл, хэлбэр болон түүнийг тодорхойлсон, товчилсон ялгах тэмдэглэгээ;
/Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

16.1.2.сангийн зарласан болон гаргасан нэгж эрхийн тоо, тэдгээрийн төрөл, нэрлэсэн үнэ, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ;
/Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

16.1.3.хэрэв төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн тоо, тэдгээрийн бүрэн эрх;
/Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

16.1.4.сангийн гишүүдийн хурал болон нэгж эрх эзэмшигчийн бүрэн эрх, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалт;
/Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

16.1.5.сангийн хөрөнгө оруулалтын бодлого, үйл ажиллагааны чиглэл;
/Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

16.1.6.хөрөнгө оруулалтын менежментийн компанийн нэр, регистрийн дугаар;
/Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

16.1.7.кастодианы үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар;
/Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

16.1.8.хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа явуулах хугацаа;
/Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

16.1.9.хувийн хөрөнгө оруулалтын санд оруулах хөрөнгө оруулалтыг санхүүгийн хэрэгслээр оруулж болох эсэх, оруулах бол тухайн санхүүгийн хэрэгслийг үнэлэх зарчим, аргачлалын тухай;
/Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

16.1.10.хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх хугацаа дуусгавар болж хөрөнгийг хөрөнгө оруулагчдад бүрэн хуваарилж дууссан тохиолдолд татан буулгах ажиллагааны журам;
/Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

16.1.11.бусад.
/Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.