Jury

Гуравдугаар бүлэг. Хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах

Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль 14¹ дүгээр зүйл. Хувийн хөрөнгө оруулалтын санг гэрээний үндсэн дээр үүсгэн байгуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2013-10-03
Мөрдөж эхэлсэн
2014-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

/Энэ зүйлийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

14¹.1.Хувийн хөрөнгө оруулалтын санг хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд болон Хорооноос зөвшөөрсөн бусад хуулийн этгээд гэрээний үндсэн дээр байгуулж болно.
/Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

14¹.2.Энэ хуулийн 141.1-д заасан хөрөнгө оруулалтын сан нь хуулийн этгээдийн эрхгүй байна.
/Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

14¹.3.Энэ хуулийн 14¹.1-д заасан хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах гэрээнд дараах мэдээллийг тусгасан байна:
/Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

14¹.3.1.нэгж эрх эзэмшигчийн эрх, үүрэг, хариуцлага;^
/Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

14¹.3.2.нэгж эрх гаргах, худалдах, худалдан авах, арилжих зохицуулалт;
/Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

14¹.3.3.нэгж эрхийн үнэ тогтоох, цэвэр хөрөнгийн үнэлгээний тооцоолол;
/Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

14¹.3.4.кастодиан болон хөрөнгө оруулалтын менежментийн компанийн эрх, үүрэг, хариуцлага;
/Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

14¹.3.5.сангийн үйл ажиллагааг сурталчлахад тавих хязгаарлалт;
/Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

14¹.3.6.бусад.
/Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

14¹.4.Энэ хуулийн 141.1-д заасан хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулагч нь санг үүсгэн байгуулах баримт бичгийг Хороонд бүртгүүлсний үндсэн дээр сангийн үндсэн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэнэ.
/Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

14¹.5.Энэ хуулийн 141.1-д заасан хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэх, үйл ажиллагаа, гэрээнд тавих шаардлагыг тогтоосон журмыг Хороо батална.
/Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.