Jury

Дөрөвдүгээр бүлэг. Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа

Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль 27 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын санг бүрдүүлж байгаа хөрөнгийг тусгаарлах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2013-10-03
Мөрдөж эхэлсэн
2014-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

27.1.Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг өөрийн хөрөнгөнөөс тусдаа дансанд байршуулах бөгөөд уг хөрөнгийн нягтлан бодох бүртгэл нь салангид байна.

27.2.Хөрөнгө оруулалтын сангийн мөнгөн хөрөнгө болон сангийн актив дахь хөрөнгө оруулалтын хэрэгслийг тухайн сангийн нэр дээр нээсэн кастодианы тусгаарласан дансанд байршуулна.

27.3.Хөрөнгө оруулалтын менежментийн компани төлбөрийн чадваргүй болсон, дампуурсан тохиолдолд тэдний үүргийн гүйцэтгэлийг хангах хөрөнгийн дүнд хамтын хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө хамаарахгүй.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.