Jury

Гуравдугаар бүлэг. Хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах

Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль 22 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын сангийн гишүүний бүртгэл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2013-10-03
Мөрдөж эхэлсэн
2014-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

22.1.Хөрөнгө оруулалтын сангийн гишүүний бүртгэлийг тухайн санд хөрөнгө итгэмжлэн удирдах үйлчилгээ үзүүлж байгаа хөрөнгө оруулалтын менежментийн компани хөтлөх үүрэгтэй ба энэхүү үүргээ кастодианаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.
/Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

22.2.Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхээр гэрчлэгдсэн өмчлөх эрхийн тухайлсан бүртгэлийг тухайн санд үйлчилгээ үзүүлж байгаа кастодиан хөтөлнө.
/Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

22.3.Хөрөнгө оруулалтын сангийн гишүүний бүртгэлд нэгж эрх эзэмшигч иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хуулийн этгээд бол оноосон нэр, тэдгээрийн иргэний бүртгэлийн болон хуулийн этгээдийн регистрийн дугаар, түүний эзэмшилд байгаа нэгж эрхийн тоог тусгана.
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

22.4.Нэгж эрхийн номиналь эзэмшигч нь гишүүний бүртгэлд бенефициар өмчлөгчийн нэрийг давхар тусгана.
/Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

22.5.Хөрөнгө оруулалтын сангийн гишүүдийн бүртгэл хөтлөх журмыг Хороо тогтооно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.