Jury

Хоёрдугаар бүлэг. Банкны үйл ажиллагаа

Банкны тухай хууль 6 дугаар зүйл. Банкны эрхлэх үйл ажиллагаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2010-01-28
Мөрдөж эхэлсэн
2010-01-28
Эх сурвалжаас татсан
2026-10-12

6.1.Банк Монголбанкны зөвшөөрөлтэйгээр дараахь үйл ажиллагаа эрхэлнэ:
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.1.1.мөнгөн хадгаламж;

6.1.2.зээл;

6.1.3.төлбөр тооцооны үйлчилгээ;

6.1.4.өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах;

6.1.5.гадаад валют худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулах;

6.1.6.үнэт металл, эрдэнийн чулуу худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулах;

6.1.7.үнэт зүйл хадгалах;

6.1.8.гадаад төлбөр тооцоо хийх;

6.1.9.үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах;

6.1.10.санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа;

6.1.11.зээл болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдах, худалдан авах;

6.1.12.энэ хуульд заасан үйл ажиллагааг эрхлэхэд зайлшгүй шаардлагатай, хууль тогтоомжоор хориглоогүй бөгөөд Монголбанкнаас зөвшөөрсөн санхүүгийн бусад ажил, үйлчилгээ.
/Энэ заалтад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

6.2.Банк Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлтэйгээр дараахь үйл ажиллагаа эрхэлнэ:
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.2.1.санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх;

6.2.2.итгэлцлийн үйлчилгээ;

6.2.3.даатгалын зуучлагч;

6.2.4.андеррайтерын үйлчилгээ;

6.2.5.кастодиан;

6.2.6.факторингийн үйлчилгээ;

/Энэ "6.2.7" гэсэн заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар хассан./

6.3.Банк энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрөл авахдаа дараахь баримтыг бүрдүүлэн Монголбанкинд ирүүлнэ:
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6.3.1.энэ хуулийн 6.1, 6.2-т заасан үйл ажиллагааны тодорхой төрлийг эрхлэх тухай хүсэлт;

6.3.2.тухайн үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийн эх үүсвэр, гарал үүслийг нотлох баримт;

6.3.3.ажлын байр, техник, тоног төхөөрөмжийн хангалт;

6.3.4.үйл ажиллагааг эрхлэхэд хэрэглэгдэх программ хангамж;

6.3.5.ажлын байр, техник, тоног төхөөрөмж, программ хангамжийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан талаархи баримт бичиг;

6.3.6.бизнес төлөвлөгөө.

6.4.Банкны нэгдлийн бусад оролцогч Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрөл авах тухай бүр Санхүүгийн зохицуулах хороо Монголбанкны саналыг урьдчилан авна.
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6.5.Энэ хуулийн 6.1-д заасан үйл ажиллагааны зөвшөөрөл олгох нөхцөл, шаардлага болон 6.3-т заасан баримт бичгийн жагсаалт, агуулга, загварыг Монголбанк батална.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль

    Заалт4.1.35.1

  3. Үнэт цаасны зах зээлийн тухай хууль

    Заалт19¹.127.2.17

  4. Үндэсний төлбөрийн системийн тухай хууль

    Заалт10.4

  5. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль (2019-03-22, №14407)

    Заалт14.5

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.