/Шинэчилсэн найруулга/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Хүнсний тухай хууль
Хүнсний тухай хууль нь 2012-12-20-нд батлагдсан, 24 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 11 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-06-26.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2012-12-20
- Мөрдөж эхэлсэн
- 2013-03-01
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-12
- Албан ёсны нэр
- ХҮНСНИЙ ТУХАЙ
Оршил
Агуулга
24 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
4 зүйлХоёрдугаар бүлэг Хүнсний хангамж, хүртээмж
6 зүйл- 5 дугаар зүйлХүнсний хангамжийг тодорхойлох, бүрдүүлэх
- 5¹ дүгээр зүйлСтратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох
- 6 дугаар зүйлХүнсний нөөц бүрдүүлэх
- 7 дугаар зүйлХувиргасан амьд организмаас гаралтай хүнс
- 8 дугаар зүйлХүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхэд үзүүлэх дэмжлэг, урамшуулал
- 9 дүгээр зүйлХүнсний шим тэжээлийн зохистой байдлыг хангах
Гуравдугаар бүлэг Хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд тавих шаардлага
2 зүйлДөрөвдүгээр бүлэг Хүнсний аюулгүй байдлын хяналт, бүртгэл, баталгаажуулалт
9 зүйл- 12 дугаар зүйлХүнсний чиглэлийн үйл ажиллагаанд тавих дотоодын хяналт
- 13 дугаар зүйлХүнсний аюулгүй байдалд тавих хяналт
- 13¹ дүгээр зүйлЭрдэм шинжилгээний байгууллага
- 13² дугаар зүйлСалбарын хүний нөөцийн удирдлага
- 14 дүгээр зүйлХүнсний аюулгүй байдлыг хангахад төрийн бус байгууллагын оролцоо
- 15 дугаар зүйлХүнсний аюулгүй байдлыг хангахад үзүүлэх хэрэглэгчийн дэмжлэг
- 16 дугаар зүйлБүртгэл
- 17 дугаар зүйлБаталгаажуулалт
- 17¹ дүгээр зүйлХүнсний салбарын мэдээллийн нэгдсэн сан
Тавдугаар бүлэг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл
1 зүйлЗургадугаар бүлэг Бусад зүйл
2 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь хүн амын хүнсний хэрэгцээг чанартай, шим тэжээллэг, аюулгүй хүнсээр тогтвортой, хүртээмжтэй хангах, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх, түүнд хяналт тавихтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
/Энэ хэсэгт 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2 дугаар зүйл. Хүнсний тухай хууль тогтоомж
2.1.Хүнсний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, энэ хууль, эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.