/Энэ зүйлийн 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./
17¹.1.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүнсний аюулгүй байдлыг хангах, салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зорилгоор мэдээллийн нэгдсэн санг үүсгэж, эрхлэн хөтөлнө.
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./
17¹.2.Хүнсний салбарын мэдээллийн нэгдсэн сан дараах мэдээллээс бүрдэнэ:
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./
17¹.2.1.хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн бүртгэл;
/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./
17¹.2.2.гол нэрийн хүнсний нөөцийн мэдээлэл;
/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./
17¹.2.3.баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, өсгөврийн хөрөнгө, шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнс, хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний бүртгэл;
/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./
17¹.2.4.хяналт шалгалтын тайлан;
/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./
17¹.2.5.импорт, экспортын зөвшөөрөл, гүйцэтгэлийн мэдээлэл;
/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./
17¹.2.6.энэ хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу баталгаажуулалт хийсэн талаарх мэдээлэл;
/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./
17¹.2.7.хүнсний сорилтын лабораторийн шинжилгээний дүн;
/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./
17¹.2.8.хүнсний салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тайлан.
/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./
17¹.4.Мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, мэдээлэл ашиглах, цуглуулах, хэлбэр, хугацаа, мэдээллийн ил тод байдал, нууцлал, аюулгүй байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрхлэн хөтлөхтэй холбогдсон журмыг Засгийн газар батална.