/Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ зүйлийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
5¹.1.Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодод үйлдвэрлэсэн хүнсээр нэн тэргүүнд хангах, уг хэрэгцээг хангах боломжгүй тохиолдолд стратегийн хүнсийг импортлоно.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
5¹.2.Энэ хуулийн 5¹.1-д заасан хүнсний хэрэгцээнээс илүү гарсан дотоодод үйлдвэрлэсэн стратегийн хүнсийг экспортолж болно.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
5¹.3.Хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 5¹.1, 5¹.2-т заасан экспорт, импортын урьдчилсан тооцоо судалгаанд үндэслэн тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээний талаарх саналыг энэ хуулийн 18.1-д заасан Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд танилцуулна.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
5¹.4.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 5¹.3-т заасан Засгийн газрын гишүүний саналыг дараах цаглаврын дагуу Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд хүргүүлэх ажлыг зохион байгуулна:
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
5¹.4.1.сүүний тоо хэмжээний талаарх саналыг жил бүрийн 06 дугаар сарын 10-ны дотор;
/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
5¹.4.2.малын махны тоо хэмжээний талаарх саналыг жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны дотор;
/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
5¹.4.3.гурил, тарианы үр, хүнсний улаан буудай, ундны усны тоо хэмжээний талаарх саналыг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний дотор.
/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
5¹.5.Энэ хуулийн 5¹.3-т заасны дагуу ирүүлсэн Засгийн газрын гишүүний саналыг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл хэлэлцээд дараах санал, зөвлөмжийн аль нэгийг гаргана:
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
5¹.5.1.тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээний талаарх саналыг бүхэлд нь дэмжих, эсхүл хүнсний нэр төрлийг өөрчлөх, тоо хэмжээг бууруулах;
/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
5¹.5.2.тухайн жилд стратегийн хүнсийг экспортлох, импортлох хугацааг хойшлуулах;
/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
5¹.5.3.хүн амын хүнсний хангамж, үнийн түвшинг тогтвортой хадгалах зорилтын хүрээнд стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээнд хязгаар тогтоохгүй байх;
/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
5¹.5.4.тухайн жилийн мал төллөх болон ургац хураах цаг хугацаанд стратегийн хүнсийг экспортлохгүй, импортлохгүй байх.
/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
5¹.6.Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс гаргасан санал, зөвлөмжийг үндэслэн хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тогтооно.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
5¹.7.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 5¹.6-д заасны дагуу тогтоосон тоо хэмжээнд багтаан стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулна.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
5¹.8.Зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээд хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад дараах баримт бичгийг цахимаар хүргүүлнэ:
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
5¹.9.Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрлийн хугацаа шийдвэр гарсан өдрөөс хойш нэг жил байна.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
5¹.10.Энэ хуулийн 5¹.8-д заасны дагуу ирүүлсэн хүсэлт, холбогдох баримт бичгийг хянан шалгах, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох эсэхийг Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсгийг2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/