/Энэ зүйлийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./
13².1.Салбарын хүний нөөцийг төлөвлөх, бүрдүүлэх, давтан сургах, мэргэшүүлэхэд чиглэсэн бодлого, арга хэмжээг улсын хэмжээнд хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн хэмжээнд тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлнэ.
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./
13².2.Энэ хуулийн 13².1-д заасан байгууллага, албан тушаалтан нь хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх чиглэлээр их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага, лаборатори болон мэргэжлийн холбоодтой хамтран ажиллана.
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./
13².3.Хүнсний салбарын мэргэшлийн зэрэг олгох журмыг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./
13².4.Энэ хуулийн 13².3-т заасан журамд мэргэшлийн зэргийн төрөл, хэлбэр, хугацаа, мэргэшүүлэх чиглэл, тавих шаардлага, сургалтын багц цаг болон зэрэг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой харилцааг тусгана.
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./
13².5.Энэ хуулийн 13².4-т заасан мэргэшлийн зэрэг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох шийдвэрийг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргах бөгөөд мэргэжилтэн уг шийдвэрийн талаар хуульд заасан журмын дагуу гомдол гаргах эрхтэй.
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./