/Энэ зүйлийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./
13¹.1.Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу эрдэм шинжилгээний байгууллагыг төрийн, хувийн, хамтарсан өмчийн хэлбэрээр байгуулж болно.
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./
13¹.2.Энэ хуулийн 13¹.1-д заасан байгууллагад шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа эрхэлдэг хүрээлэн, төв, лаборатори, эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамаарах дээд боловсролын байгууллага хамаарна.
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./
13¹.3.Эрдэм шинжилгээний байгууллага хүнсний аюулгүй байдлыг хангах талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./
13¹.3.1.Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын төлөв байдлын судалгаа явуулж, нөхцөл байдлыг үнэлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох;
/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./
13¹.3.2.хүнсний бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн чиглэлээр үйлдвэрлэлийн технологийн туршилт, судалгаа явуулах, мониторинг хийх;
/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./
13¹.3.3.хүн амын эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи, ноу-хауг судалж, нутагшуулах талаар санал, зөвлөмж боловсруулах;
/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./
13¹.3.4.уламжлалт хүнс бэлтгэх арга технологийг сэргээн таниулах, инновац шингэсэн бүтээгдэхүүнийг бий болгох, хэрэглээнд нэвтрүүлэх;
/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./
13¹.3.5.хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний сав, баглаа, боодол, хадгалалт, тээвэрлэлт, түгээлтийн шинэ технологийг нэвтрүүлэх талаар зөвлөмж гаргах;
/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./
13¹.3.6.хүнсний салбарын хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, чадавхжуулахад дэмжлэг үзүүлэх;
/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./
13¹.3.7.шим тэжээллэг, аюулгүй хүнсийг сонгон хэрэглэх, зохистой хооллох талаар олон нийтийг соён гэгээрүүлэх, сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах;
/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./
13¹.3.8.энэ хуулийн 13.1.1, 13.1.5, 13.1.6-д заасан тандалт судалгааг гурваас таван жил тутамд явуулж, үр дүнг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд тайлагнах, холбогдох төрийн байгууллага болон нийтэд мэдээлэх;
/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./
13¹.3.9.хуульд заасан бусад.
/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./
13¹.4.Төсөл, судалгаа хөгжүүлэлтийн ажлын санхүүжилтийг Шинжлэх ухаан, технологийн тухай хуулиар зохицуулна.
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./