Jury

Дөрөвдүгээр бүлэг. Хүнсний аюулгүй байдлын хяналт, бүртгэл, баталгаажуулалт

Хүнсний тухай хууль 16 дугаар зүйл. Бүртгэл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-12-20
Мөрдөж эхэлсэн
2013-03-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

16.1.Баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, өсгөврийн хөрөнгө, органик болон шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнсийг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын бүртгэлд бүртгэнэ.

16.2.Энэ хуулийн 16.1-д заасан баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, өсгөврийн хөрөнгө, органик болон шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнсийг бүртгэх, нийтийн хэрэгцээнд гаргах журмыг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

16.3.Хүнсэн дэх цацрагийн түвшинг тодорхойлох, түүнд хяналт тавихтай холбогдсон харилцааг Цөмийн энергийн тухай хуулиар зохицуулна.

16.4.Органик хүнстэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль

    Заалт11.1.5

  3. Баяжуулсан хүнсний тухай хууль

    Заалт6.3.2

  4. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, өсгөврийн хөрөнгө, шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнсийг бүртгэх, нийтийн хэрэгцээнд гаргах журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Органик хүнсний тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт9.29.3.1

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.