Jury

Хоёрдугаар бүлэг. Хүнсний хангамж, хүртээмж

Хүнсний тухай хууль 5 дугаар зүйл. Хүнсний хангамжийг тодорхойлох, бүрдүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-12-20
Мөрдөж эхэлсэн
2013-03-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

/Энэ зүйлийн гарчигт 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмэот оруулсан.

5.1.Монгол хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагаа, өсөлт хөгжилтийг хангах, илч зарцуулалтыг нөхөхөд шаардагдах хүнс, үндсэн шимт бодис, эрдэс, аминдэмийн зохистой хэмжээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

5.2.Энэ хуулийн 5.1-д заасны дагуу баталсан зохистой хэмжээг үндэслэн хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хүнсний хангамжийг улсын хэмжээнд тодорхойлно.
/Энэ хэсэгт 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

5.3.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 5.1-д заасны дагуу баталсан зохистой хэмжээг үндэслэн нутаг дэвсгэрийнхээ хүн амын хүнсний хангамжийг тодорхойлно.
/Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.4.Энэ хуулийн 5.2, 5.3-т заасны дагуу тодорхойлсон хүнсний хангамжийн тогтвортой, тэнцвэртэй, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг улсын хэмжээнд хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл, дүүрэгт аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын дэргэдэх хүнсний асуудал хариуцсан төрийн байгууллагын нэгж, сум, тосгонд хүнсний асуудал хариуцсан албан хаагч хэрэгжүүлнэ.
/Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.5.Хүн бүрийн эдийн засгийн боломж, газар зүйн байршил, нас, биеийн онцлог, хэрэгцээ, шаардлагад тохирсон хүнсийг тогтмол, хангалттай хэмжээнд авах боломжийг бүрдүүлэх замаар хүнсийг хүртээмжтэй байлгах арга хэмжээг Засгийн газар авч хэрэгжүүлнэ.
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.6.Энэ хуулийн 5.2, 5.3-т заасан хүнсний хангамжийг тодорхойлохдоо нэн тэргүүнд нялх, балчир хүүхдийн хоол тэжээл болон цэцэрлэг, сургуулийн хүнсний хүртээмжийн асуудлыг тусгана.
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.7.Энэ хуулийн 5.6-д заасан цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Хоногийн хоол хүнсээр авбал зохих илчлэг, үндсэн шимт бодис, аминдэм, эрдэс бодисын зөвлөмж хэмжээ батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль

    Заалт14.2.1

  3. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль

    Заалт10.4.3

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.