Jury

Хоёрдугаар бүлэг. Хүнсний хангамж, хүртээмж

Хүнсний тухай хууль 6 дугаар зүйл. Хүнсний нөөц бүрдүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-12-20
Мөрдөж эхэлсэн
2013-03-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

/Энэ зүйлийн гарчигт 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

6.1.Хүн амын хүнсний хангамж, хүртээмжийг тогтвортой байлгах зорилгоор стратегийн хүнсний улирлын нөөцийг бүрдүүлнэ.

6.2.Энэ хуулийн 6.1-д заасан стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журмыг Засгийн газар батална.

6.3.Аймаг, нийслэлийн Засаг дарга нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд энэ хуулийн 6.2-т заасан журмын дагуу стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

6.4.Засгийн газар хүнсний эрэлт, нийлүүлэлтийн нөхцөл байдлаас хамааран энэ хуулийн 6.1-д заасан стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тогтоож болно.

6.5.Нутаг дэвсгэрийнхээ хүн амыг стратегийн хүнсээр тогтвортой, хүртээмжтэй хангах арга хэмжээг тухайн шатны Засаг дарга авч хэрэгжүүлнэ.

6.6.Хүн амын эмзэг бүлгийг тодорхойлох аргачлал гаргаж, судалгаа хийх, тэдний хүнсний хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлэх асуудлыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан хэрэгжүүлнэ.

6.7.Хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хүнсний эрэлт, нийлүүлэлтэд тулгуурлан тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг энэ хуулийн 18.1-д заасан Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлж, гаргасан зөвлөмжийг үндэслэн тогтооно.
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

6.8.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 6.7-д заасны дагуу тогтоосон хэмжээнд багтаан энэ хуулийн 5¹ дүгээр зүйлд заасан журмын дагуу стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгоно.
/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

6.9.Энэ хуулийн 6.8-д заасан зөвшөөрөл олгоход хураах улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулна.
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

6.10.Хүнсний улсын нөөцийг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

6.11.Гадаадын зээл, тусламжаар хүнс авахтай холбогдсон харилцааг Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

6.12.Засгийн газар Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуулийн 3.1.9-д зааснаас бусад зориулалтын бүтээгдэхүүнийг хандив, тусламжаар авахыг хориглоно.

/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. 2013 Онд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. 2014 Оны эхний хагас жилд экспортлох, импортлох стратегийн зарим хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. 2014 Оны хоёрдугаар хагас жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. "Мах хөтөлбөр" батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 36Хураах
  1. Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль

    Заалт8.1.1

  2. Импортлох хуурай сүүний тоо хэмжээг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Монгол Улсын 2024 онд импортлох стратегийн зарим хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Импортлох хуурай сүүний тоо хэмжээг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Хүнс, хөдөө аж ахуйн салбарын 2026-2027 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  7. СТРАТЕГИЙН ХҮНСИЙГ ЭКСПОРТЛОХ, ИМПОРТЛОХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТҮР ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 329 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)Legalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  8. 2014 Оны эхний хагас жилд экспортлох, импортлох малын махны нэр төрөл, тоо хэмжээг тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  9. Сайдын тушаалLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  10. Тушаалд өөрчлөлт оруулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  11. Хөдөө аж ахуйн сайдын тушаалLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  12. Импортлох стратегийн хүнсний тоо хэмжээг нэмж тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  13. 2017 Онд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр, төрөл тоо, хэмжээг тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  14. 2018 Онд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр, төрөл тоо, хэмжээг тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  15. Монгол Улсын 2019 онд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр, төрөл, тоо хэмжээг тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  16. Журам шинэчлэн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  17. Монгол улсын 2019 оны 12 дугаар сард экспортлох стратегийн хүнсний нэр, төрөл, тоо хэмжээг тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  18. Монгол улсын 2020 онд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр, төрөл, тоо хэмжээг тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  19. Монгол Улсын 2020 онд нэмэлтээр импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  20. Монгол Улсын 2020 онд нэмэлтээр экспортлох стратегийн зарим хүнсний тоо, хэмжээний тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  21. Монгол улсын 2020 онд нэмэлтээр экспортлох, импортлох стратегийн зарим хүнсний тоо хэмжээний тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  22. Монгол улсын 2020 онд нэмэлтээр импортлох стратегийн зарим хүнсний нэр төрөл, тоо хэмжээний тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  23. Монгол Улсын 2021 онд нэмэлтээр импортлох стратегийн зарим хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  24. Монгол Улсын 2021 оны эхний хагас жилд нэмэлтээр импортлох хуурай сүүний тоо хэмжээг тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  25. Хуурай сүүний импортын тоо хэмжээг тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  26. Хуурай сүүний импортын тоо хэмжээг тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  27. Монгол Улсын 2022 онд импортлох үрийн улаанбуудайн тоо хэмжээг тогтоох тухай /ЗХХАЭ-д 2022 оны 12 дугаарт нийтлэгдсэн/.Legalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  28. Хуурай сүүний импортын тоо хэмжээг тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  29. Монгол Улсын экспортлох стратегийн зарим хүнсний тоо хэмжээг тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  30. Монгол Улсын 2023 онд экспортлох, импортлох стратегийн зарим хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.