1.1.Энэ хуулийн зорилт нь хадгаламж, зээлийн хоршооны эрх зүйн үндсийг тодорхойлж, түүний үйл ажиллагаатай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль
Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль нь 2011-10-27-нд батлагдсан, 57 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 4 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2011-10-27
- Мөрдөж эхэлсэн
- 2011-11-05
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-22
- Албан ёсны нэр
- ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ТУХАЙ
Агуулга
57 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
4 зүйлХоёрдугаар бүлэг Хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулах
8 зүйл- 5 дугаар зүйлХадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулах
- 6 дугаар зүйлХадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулах гэрээ
- 7 дугаар зүйлХадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулах үйл ажиллагааны тайлан
- 8 дугаар зүйлХадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулах хурал
- 9 дүгээр зүйлХадгаламж, зээлийн хоршооны дүрэм
- 10 дугаар зүйлХадгаламж, зээлийн хоршоог хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх
- 11 дүгээр зүйлХадгаламж, зээлийн хоршооны нэр
- 12 дугаар зүйлХадгаламж, зээлийн хоршооны оршин байгаа газар
Гуравдугаар бүлэг Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа
6 зүйл- 13 дугаар зүйлХадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа
- 14 дүгээр зүйлТусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг
- 15 дугаар зүйлХадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох
- 16 дугаар зүйлХадгаламж, зээлийн хоршооны хадгаламжийн үйл ажиллагаа
- 17 дугаар зүйлХадгаламж, зээлийн хоршооны зээлийн үйл ажиллагаа
- 18 дугаар зүйлХадгаламж, зээлийн үйл ажиллагаанд хориглох зүйл
Дөрөвдүгээр бүлэг Хадгаламж, зээлийн хоршооны гишүүнчлэл
9 зүйл- 19 дүгээр зүйлХадгаламж, зээлийн хоршооны гишүүнчлэл
- 20 дугаар зүйлГишүүний бүртгэл
- 21 дүгээр зүйлГишүүнээр элсэх
- 22 дугаар зүйлГишүүнчлэлээс гарах
- 23 дугаар зүйлГишүүнээс хасах, гишүүний эрхийг түдгэлзүүлэх
- 24 дүгээр зүйлХадгаламж, зээлийн хоршооны гишүүний эрх дуусгавар болох
- 25 дугаар зүйлХадгаламж, зээлийн хоршооны гишүүний эрх нь дуусгавар болсон этгээдтэй тооцоо хийх
- 26 дугаар зүйлХадгаламж, зээлийн хоршооны гишүүний эрх, үүрэг
- 27 дугаар зүйлГишүүний хүлээх хариуцлага
Тавдугаар бүлэг Хадгаламж, зээлийн хоршооны зохион байгуулалт, удирдлага, дотоод хяналт
15 зүйл- 28 дугаар зүйлХадгаламж, зээлийн хоршооны зохион байгуулалт
- 29 дүгээр зүйлБүх гишүүдийн хурал
- 30 дугаар зүйлБүх гишүүдийн хурлыг хуралдуулах
- 31 дүгээр зүйлБүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах
- 32 дугаар зүйлБүх гишүүдийн хурлын ирц, хурлаас шийдвэр гаргах
- 33 дугаар зүйлБүх гишүүдийн хурлын дэг, хурлын тэмдэглэл
- 34 дүгээр зүйлТэргүүлэгчдийн зөвлөл
- 35 дугаар зүйлТэргүүлэгчдийн зөвлөлийн бүрэн эрх
- 36 дугаар зүйлХяналтын зөвлөл
- 37 дугаар зүйлХяналтын зөвлөлийн бүрэн эрх
- 38 дугаар зүйлЗээлийн хороо
- 39 дүгээр зүйлГүйцэтгэх захирал
- 40 дүгээр зүйлТэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтны хүлээх хариуцлага
- 41 дүгээр зүйлТэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүд, гүйцэтгэх захирал, ажилтны хүлээх үүрэг
- 42 дугаар зүйлАшиг сонирхлын зөрчил бүхий үйлдэл
Зургадугаар бүлэг Хадгаламж, зээлийн хоршооны өөрийн хөрөнгө, санхүүгийн тайлан
4 зүйлДолдугаар бүлэг Хадгаламж, зээлийн хоршоог өөрчлөн байгуулах, татан буулгах
2 зүйлНаймдугаар бүлэг Хадгаламж, зээлийн хоршоодын холбоо
7 зүйл- 49 дүгээр зүйлХадгаламж, зээлийн хоршоодын холбоо
- 50 дугаар зүйлХолбооны дүрэм
- 51 дүгээр зүйлХолбооны бүх гишүүдийн хурал, тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөлийн бүрэн эрх
- 52 дугаар зүйлХолбооны хөрөнгийн эх үүсвэр
- 53 дугаар зүйлХадгаламж зээлийн хоршоодын холбооны чиг үүрэг
- 54 дүгээр зүйлХолбооны үзүүлэх тогтворжилтын үйлчилгээ
- 55 дугаар зүйлХадгаламж хамгаалалтын тогтолцоо
Есдүгээр бүлэг Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаанд тавих хяналт, шалгалт
1 зүйлАравдугаар бүлэг Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
1 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль тогтоомж
2.1.Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол тухайн олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."хадгаламж, зээлийн хоршоо" гэж гишүүдийнхээ эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлэх ардчилсан удирдлага, хамтын хяналт бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээдийг;
3.1.2."хадгаламж, зээлийн хоршооны өөрийн хөрөнгө" гэж тухайн хадгаламж, зээлийн хоршооны активаас өр төлбөрийг хассан зөрүү буюу гишүүдийн оруулсан хувь хөрөнгө болон нөөцийн сан, бусад сан, хандив, тусламж, хуримтлагдсан орлогын нийлбэрийг;
3.1.3."хадгаламж, зээлийн хоршооны гишүүний оруулсан хувь хөрөнгө" гэж хадгаламж, зээлийн хоршоонд гишүүнээр элсэхэд оруулах тухайн хоршооны дүрмээр тогтоосон мөнгөн хөрөнгийг;
3.1.4."нэгдмэл сонирхолтой этгээд" гэж хадгаламж, зээлийн хоршооны гишүүн, тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөл болон зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтантай эд хөрөнгө, садан төрлийн зэрэг хувийн ашиг сонирхлын холбоо бүхий этгээдийг.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.