Jury

Дөрөвдүгээр бүлэг. Хадгаламж, зээлийн хоршооны гишүүнчлэл

Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль 22 дугаар зүйл. Гишүүнчлэлээс гарах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-10-27
Мөрдөж эхэлсэн
2011-11-05
Эх сурвалжаас татсан
2026-10-22

22.1.Гишүүн нь өөрийн хүсэлтээр хадгаламж, зээлийн хоршооны гишүүнчлэлээс гарч болох ба энэ тухай тэргүүлэгчдийн зөвлөлд 30 хоногийн өмнө урьдчилан бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

22.2.Тэргүүлэгчдийн зөвлөл нь гишүүнээс энэ хуулийн 22.1-д заасан мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш энэ хуулийн 25.2-т зааснаас бусад тооцоог 30 хоногийн дотор хийнэ.

22.3.Энэ хуулийн 19.2-т заасан шаардлагыг хангахгүй болсон гишүүн энэ тухайгаа хадгаламж, зээлийн хоршоонд сайн дураар мэдэгдэж, гишүүнчлэлээс гарах мэдэгдэл өгөх үүрэгтэй.

22.4.Энэ хуулийн 22.3-т заасан үүргийг биелүүлээгүй нь тухайн гишүүнийг гишүүнчлэлээс хасах үндэслэл болох бөгөөд түүний гишүүний бүрэн эрхийг энэ хуулийн 22.3-т заасан шаардлагыг хангахгүй болсон өдрөөр дуусгавар болсонд тооцно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.