Jury

Тавдугаар бүлэг. Хадгаламж, зээлийн хоршооны зохион байгуулалт, удирдлага, дотоод хяналт

Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль 30 дугаар зүйл. Бүх гишүүдийн хурлыг хуралдуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-10-27
Мөрдөж эхэлсэн
2011-11-05
Эх сурвалжаас татсан
2026-10-22

30.1.Бүх гишүүдийн хурал нь ээлжит болон ээлжит бус байна.

30.2.Бүх гишүүдийн ээлжит хурал хуралдуулах тухай шийдвэрийг тэргүүлэгчдийн зөвлөл гаргана.

30.3.Бүх гишүүдийн ээлжит бус хурлыг тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөлийн шийдвэр, эсхүл нийт гишүүний гуравны нэгээс доошгүй хувийн бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан саналыг үндэслэн тэргүүлэгчдийн зөвлөл зарлан хуралдуулна.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

30.4.Энэ хуулийн 30.3-т заасан бүх гишүүдийн ээлжит бус хурлыг хуралдуулах саналд хурал хуралдуулах үндэслэл, хэлэлцэх асуудлын төслийг хавсаргасан байна.

30.5.Дараах тохиолдолд бүх гишүүдийн хурлыг заавал зарлан хуралдуулна:

30.5.1.хадгаламж, зээлийн хоршоог татан буулгах;

30.5.2.хадгаламж, зээлийн хоршооны санхүү, төлбөрийн чадвар муудсан, өөрийн хөрөнгөгүй болсон;

30.5.3.энэ хуулийн 30.3-т заасан эрх бүхий этгээд бүх гишүүдийн хурлыг хуралдуулах санал гаргасан;

30.5.4.бүх гишүүдийн хурал зарлан хуралдуулах талаар Хорооны, эсхүл шүүхийн шийдвэр гарсан.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.