Jury

Зургадугаар бүлэг. Хадгаламж, зээлийн хоршооны өөрийн хөрөнгө, санхүүгийн тайлан

Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль 44 дүгээр зүйл. Гишүүний оруулсан хувь хөрөнгө, жилийн орлогоос хувь хүртэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-10-27
Мөрдөж эхэлсэн
2011-11-05
Эх сурвалжаас татсан
2026-10-22

44.1.Хадгаламж, зээлийн хоршооны гишүүн нь тухайн хадгаламж, зээлийн хоршоонд оруулах хувь хөрөнгийн доод хэмжээг заавал оруулна.

44.2.Хадгаламж, зээлийн хоршооноос гишүүдэд хүртээх хувь хөрөнгийг зөвхөн тухайн жилийн цэвэр орлогоос хадгаламж, зээлийн хоршооны дүрэмд заасан хэмжээгээр нөөцийн санг бүрдүүлсний дараа хуваарилж болно.

44.3.Тухайн жилд гишүүдэд хүртээх хөрөнгийн хэмжээг бүх гишүүдийн хурал тогтооно.

44.4.Тэргүүлэгчдийн зөвлөл гишүүдийн оруулсан хувь хөрөнгийн бүртгэлийг хөтлөх ба гишүүдийн оруулсан хувь хөрөнгөд ногдох хувь хөрөнгийг жилд нэгээс доошгүй удаа хувь тэнцүүлэн хуваарилна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.