Jury

Зургадугаар бүлэг. Хадгаламж, зээлийн хоршооны өөрийн хөрөнгө, санхүүгийн тайлан

Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль 46 дугаар зүйл. Санхүүгийн тайлан

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-10-27
Мөрдөж эхэлсэн
2011-11-05
Эх сурвалжаас татсан
2026-10-22

46.1.Хадгаламж, зээлийн хоршооны санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүд нь Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, Хорооноос баталсан нягтлан бодох бүртгэлийн журамд нийцсэн байна.

46.2.Хадгаламж, зээлийн хоршоо нь санхүүгийн тайлангаа улирал, жилээр гаргаж тогтоосон хугацаанд Хороонд хүргүүлнэ. Хороо нь тухайн хадгаламж, зээлийн хоршооны санхүүгийн тайлантай холбогдсон нэмэлт нотлох баримтыг шаардан авах эрхтэй.

46.3.Санхүүгийн тайлан дахь үзүүлэлт, тоон мэдээлэл буруу, алдаатай, эсхүл зохих журмыг зөрчиж гаргасан бол холбогдох зөрчлийг арилгах, залруулга хийхийг Хороо тухайн хадгаламж, зээлийн хоршооноос шаардаж болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.