Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль 4 дүгээр зүйл. Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааны зарчим

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-10-27
Мөрдөж эхэлсэн
2011-11-05
Эх сурвалжаас татсан
2026-10-22

4.1.Хадгаламж, зээлийн хоршоо үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална:

4.1.1.сайн дурын гишүүнчлэлтэй байх;

4.1.2.гишүүдийн ардчилсан удирдлага, хамтын хяналттай, ил тод, нээлттэй байх;

4.1.3.гишүүдийн эдийн засгийн тэгш оролцоог хангаж, шударга хуваарилалт хийх;

4.1.4.хараат бус бие даасан байх;

4.1.5.гишүүд, ажилтныг сургалт, мэдээллээр хангах;

4.1.6.нийгмийн болон гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийн төлөө санаа тавих;

4.1.7.ялгаварлан гадуурхахгүй байх;

4.1.8.санхүүгийн тогтвортой байдлыг хангах;

4.1.9.бусад хадгаламж, зээлийн хоршоотой хамтран ажиллахыг эрэлхийлэх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.