Jury

Дөрөвдүгээр бүлэг. Хадгаламж, зээлийн хоршооны гишүүнчлэл

Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль 20 дугаар зүйл. Гишүүний бүртгэл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-10-27
Мөрдөж эхэлсэн
2011-11-05
Эх сурвалжаас татсан
2026-10-22

20.1.Тэргүүлэгчдийн зөвлөл нь гишүүдийн бүртгэлийг хөтөлж, хадгалах ба түүний үнэн зөвийг хариуцаж, гарсан өөрчлөлтийг хуульд заасан хугацаанд Хороонд мэдэгдэнэ.

20.2.Хадгаламж, зээлийн хоршооны дүрэмд заасан бол гишүүний эрх нь хадгаламж, зээлийн хоршоонд оруулах хувь хөрөнгийн доод хэмжээг бүрэн оруулснаар үүсч болох ба энэ тохиолдолд тухайн гишүүн дүрмээр тогтоосон хугацаанд хувь хөрөнгийг бүрэн оруулна.

20.3.Хадгаламж, зээлийн хоршоо, түүний тэргүүлэгчдийн зөвлөл, гүйцэтгэх захирал болон албан тушаалтан нь тухайн этгээдэд хамаарах гишүүний бүртгэлд туссан мэдээллийг саадгүй гаргаж өгөх, холбогдох баримт бичигтэй танилцах боломжоор саадгүй, шуурхай хангах үүрэгтэй.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.