Jury

Хоёрдугаар бүлэг. Хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулах

Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль 5 дугаар зүйл. Хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-10-27
Мөрдөж эхэлсэн
2011-11-05
Эх сурвалжаас татсан
2026-10-22

5.1.Монгол Улсын иргэн хадгаламж, зээлийн хоршоог үүсгэн байгуулж болно.

5.2.Үүсгэн байгуулагчид нь дараах шаардлагыг хангаснаар үүсгэн байгуулах хурал хуралдуулах шийдвэр гаргана:

5.2.1.хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулагчдын тоо 20 хүрсэн;

5.2.2.хуульд нийцүүлэн хадгаламж, зээлийн хоршооны дүрмийн төслийг боловсруулсан;

5.2.3.хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулагч хоршоо байгуулахад оруулахаар тохирсон нийт хувь хөрөнгийн 30-аас дээш хувийг бэлнээр төвлөрүүлсэн.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.