Jury

Дөрөвдүгээр бүлэг. Төлбөрийн хувь, хэмжээ

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль 18 дугаар зүйл. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн хувь, хэмжээ

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-05-17
Мөрдөж эхэлсэн
2012-06-21
Эх сурвалжаас татсан
2026-11-02

18.1.Энэ хуулийн 13.2-т заасан төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээнд тухайн төсвийн жилд зарцуулах хувь, хэмжээний доод хязгаарыг дараах байдлаар тогтооно:

Байгалийн баялгийн нөөц ашигласны төлбөрийн орлогын төрөл
Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хувь, хэмжээний доод хязгаар /нийт орлогын дүнгээс хувиар/
1. Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн орлого
15 хувь
2. Ан амьтны нөөц ашигласны төлбөрийн орлого
50 хувь
3. Газрын нөөцийн төлбөрийн орлого
15 хувь
4. Ойн нөөц ашигласны төлбөрийн орлого
85 хувь
5. Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн орлого
35 хувь

/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

18.2./Энэ хэсгийг 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Амьтны тухай хууль

    Заалт23.4.1

  2. Байгаль орчныг хамгаалах тухай хууль

    Заалт7

  3. Ойн тухай хууль

    Заалт30.4

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.