Jury

Тавдугаар бүлэг. Төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль 19 дүгээр зүйл. Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-05-17
Мөрдөж эхэлсэн
2012-06-21
Эх сурвалжаас татсан
2026-11-02

19.1.Дараах зориулалт, хэрэгцээгээр байгалийн ургамлын нөөц ашигласан төлбөр төлөгчийг төлбөрөөс чөлөөлнө:

19.1.1.элбэг ургамлыг ахуйн хэрэгцээнд ашигласан иргэн;

19.1.2.ховор болон элбэг ургамлыг судалгаа шинжилгээний зориулалтаар ашигласан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага;

19.1.3.тариалангийн бүс нутгаас бусад нутагт байгалийн ургамлыг хадлан бэлчээрийн зориулалтаар ашигласан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага.

/Энэ заалтад 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

19.1.4.тариалангийн бүс нутагт байгалийн ургамлыг эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага.

/Энэ заалтыг 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

19.2.Элбэг ургамал ашигласны төлбөрийг хөнгөлж болох бөгөөд төлбөрийг хөнгөлөх нөхцөл, болзол, хувь, хэмжээг тухайн орон нутгийн нөхцөл, онцлог байдлыг харгалзан аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл тогтооно.
/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан /

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.