Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Байгаль орчныг хамгаалах тухай хууль

Байгаль орчныг хамгаалах тухай хууль нь 1995-03-30-нд батлагдсан, 63 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 33 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1995-03-30
Мөрдөж эхэлсэн
1995-06-05
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-23
Албан ёсны нэр
БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ

Агуулга

63 зүйл

Долдугаар бүлэг Байгаль орчны мэдээллийн сан

13 зүйл
  1. 33 дугаар зүйлМэдээллийн сангийн хэлбэр
  2. 34 дүгээр зүйлМэдээллийн сангийн тогтолцоо
  3. 35 дугаар зүйлМэдээллийн сангийн бүрдэл
  4. 36 дугаар зүйлМета мэдээллийн сан
  5. 36¹ дүгээр зүйлБайгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийн мэдээллийн сан
  6. 37 дугаар зүйлМэдээллийн санд мэдээлэл төвлөрүүлэх үүрэг бүхий байгууллага, хэрэгжүүлэх хугацаа
  7. 38 дугаар зүйлМэдээллийн сангийн үйл ажиллагааг хангах байгууллага
  8. 39 дүгээр зүйлБайгаль орчны мэдээллийн төвийн бүрэн эрх
  9. 40 дүгээр зүйлМэдээллийн санд мэдээлэл төвлөрүүлэх үүрэг бүхий байгууллагын бүрэн эрх
  10. 41 дүгээр зүйлМэдээллийн санг хэрэглэгчийн эрх, үүрэг
  11. 42 дугаар зүйлМэдээллийн санг бүрдүүлэх ерөнхий шаардлага
  12. 43 дугаар зүйлМэдээллийн сангийн үйл ажиллагаанд хориглох зүйл
  13. 44 дүгээр зүйлМэдээллийн сангийн санхүүжилт, төлбөрийн нөхцөл

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, өнөө болон ирээдүйн үеийнхний ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, жам ёсны боломжтойг нь нөхөн сэргээхтэй холбогдож төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж

1.Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх, карбон зах зээлийг хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулиар зохицуулна.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
/Энэ хэсгийн дугаарт 2026 оны 07 дугаар 02-ны хуулиар өөрчлөлт оруулсан./

Үргэлжлүүлэн унших: 3 дугаар зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.