Jury

Гуравдугаар бүлэг. Төлбөр тооцох үзүүлэлт, тэдгээрийг тодорхойлох

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль 13 дугаар зүйл. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсэг, түүний төрөл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-05-17
Мөрдөж эхэлсэн
2012-06-21
Эх сурвалжаас татсан
2026-11-02

13.1.Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсэгт /цаашид "төлбөрийн орлогын хэсэг" гэх/ төсвийн жилд байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор хуваарилсан байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын тодорхой хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгө багтана.

13.2.Төлбөрийн орлогын хэсгийг дор дурдсан байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос бүрдүүлнэ:

13.2.1.байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн орлого; 13.2.2. ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн орлого; 13.2.3. ойн нөөц ашигласны төлбөрийн орлого;

13.2.4.ан амьтны нөөц ашигласны төлбөрийн орлого; 13.2.5. газрын нөөцийн төлбөрийн орлого.

13.3.Ашигт малтмалын нөөц ашигласны болон байгаль орчныг бохирдуулсны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийн хувь, хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна.

13.4.Энэ хуулийн 13.1-д заасан төлбөрийн орлогоор санхүүжүүлж хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээний төлөвлөгөөг Засаг дарга, хотын Захирагчийн өргөн мэдүүлснээр аймаг, сум, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хотын Зөвлөл батална.
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан /

13.5.Төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журмыг Засгийн газар батална.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Журам шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Журам шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Журам шинэчлэн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  5. Жагсаалт батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.