Jury

Дөрөвдүгээр бүлэг. Төлбөрийн хувь, хэмжээ

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль 17 дугаар зүйл. Ан амьтны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээ

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-05-17
Мөрдөж эхэлсэн
2012-06-21
Эх сурвалжаас татсан
2026-11-02

17.1.Ан амьтны нөөц ашигласны төлбөрийн доод, дээд хязгаарыг дараах байдлаар тогтооно:

17.1.1.үйлдвэрлэл, соёл, шинжлэх ухааны зориулалтаар барьсан загасны төлбөрийг килограмм тутамд 700-1000 төгрөгөөр;

17.1.2.ахуйн, үйлдвэрлэл, соёл, шинжлэх ухааны зориулалтаар агнасан бусад ан амьтны төлбөрийг тухайн ан амьтны толгой тутмын экологи-эдийн засгийн үнэлгээний 20-40 хувиар;

17.1.3.ан амьтныг амьдаар барьж эзэмшин, гаршуулан үржүүлж эмийн болон бусад түүхий эд бэлтгэж ашигласны төлбөрийг уг түүхий эдийн борлуулалтын орлогын 10-20 хувиар;

17.1.4.ан амьтныг амьдаар нь төрөөс худалдан авч өмчилсний төлбөрийг тухайн ан амьтны толгой тутмын экологи эдийн засгийн үнэлгээний 90-100 хувиар;

17.1.5.гадаадын иргэнд агнуулсан ан амьтны нөөцийн төлбөрийг тухайн ан олзворын гадаад зах зээлийн тухайн үеийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 80-90 хувиар;

17.1.6.амьдаар нь гадаад оронд гаргасан ан амьтны төлбөрийг гадаад зах зээлийн тухайн үеийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 80-90 хувиар.

17.2.Энэ хуулийн 17.1.5-д заасан жишиг үнийг Засгийн газар тогтооно.
/Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Төлбөр, хураамжийн хэмжээг шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. 2023 Онд барих идлэг шонхор шувууны тоо хэмжээг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. 2024 Онд барих идлэг шонхор шувууны тоо хэмжээг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. 2025 Онд барих идлэг шонхор шувууны тоо хэмжээ тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Ан амьтны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. 2026 Онд барих идлэг шонхор шувууны тоо хэмжээ тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.