/Шинэчилсэн найруулга/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль нь 2012-05-17-нд батлагдсан, 25 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 9 огноотой, хамгийн сүүлийнх нь 2024-06-05.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2012-05-17
- Мөрдөж эхэлсэн
- 2012-06-21
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-11-02
- Албан ёсны нэр
- БАЙГАЛИЙН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ
Оршил
Агуулга
25 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
4 зүйлХоёрдугаар бүлэг Төлбөр ногдох зүйл, үнэлгээг тогтоох
4 зүйлГуравдугаар бүлэг Төлбөр тооцох үзүүлэлт, тэдгээрийг тодорхойлох
5 зүйл- 9 дүгээр зүйлБайгалийн ургамлын нөөц ашигласны төлбөр тооцох үзүүлэлт
- 10 дугаар зүйлУс, рашааны нөөц ашигласны төлбөр тооцох үзүүлэлт
- 11 дүгээр зүйлОйн нөөц ашигласны төлбөр тооцох үзүүлэлт
- 12 дугаар зүйлАн амьтны нөөц ашигласны төлбөр тооцох үзүүлэлт
- 13 дугаар зүйлБайгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсэг, түүний төрөл
Дөрөвдүгээр бүлэг Төлбөрийн хувь, хэмжээ
5 зүйл- 14 дүгээр зүйлБайгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээ
- 15 дугаар зүйлУс, рашааны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээ
- 16 дугаар зүйлОйн нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээ
- 17 дугаар зүйлАн амьтны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээ
- 18 дугаар зүйлБайгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн хувь, хэмжээ
Тавдугаар бүлэг Төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх
4 зүйлЗургадугаар бүлэг Төлбөр ногдуулах, төлөх, тайлагнах
2 зүйлДолдугаар бүлэг Хүлээлгэх хариуцлага, маргаан хянан шийдвэрлэх
1 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад байгалийн нөөц ашигласны төлбөрийг ногдуулах, түүнийг төсөвт төвлөрүүлэх, тайлагнах, байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль тогтоомж
2.1.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах хууль, Татварын ерөнхий хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн үйлчлэх хүрээ
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.