Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль нь 2012-03-07-нд батлагдсан, 60 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 16 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-03-07
Мөрдөж эхэлсэн
2013-04-15
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

Оршил

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Агуулга

60 зүйл

Зургадугаар бүлэг хуульчдын холбоо

19 зүйл
  1. 44 дүгээр зүйлХуульчдын холбоо, түүний гишүүнчлэл
  2. 45 дугаар зүйлХуульчдын холбооны чиг үүрэг
  3. 46 дугаар зүйлХуульчдын их хурал
  4. 47 дугаар зүйлХуульчдын холбооны Ерөнхийлөгч
  5. 48 дугаар зүйлХуульчдын холбооны зөвлөл
  6. 49 дүгээр зүйлХуульчдын холбооны хороод
  7. 50 дугаар зүйлТамгын газар
  8. 51 дүгээр зүйлХяналтын зөвлөл
  9. 52 дугаар зүйлХуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо
  10. 53 дугаар зүйлХуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хороо
  11. 54 дүгээр зүйлХуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хороо
  12. 55 дугаар зүйлХуульчийн сургалтын зорилго, агуулга, зохион байгуулах хугацаа
  13. 56 дугаар зүйлХуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал эрхэлсэн хороо
  14. 57 дугаар зүйлХууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх асуудлыг эрхэлсэн хороо
  15. 58 дугаар зүйлХууль зүйн сургуулийн магадлан итгэмжлэл
  16. 59 дүгээр зүйлХууль тогтоох үйл ажиллагаанд мэргэжлий шинжээчийн туслалцаа үзүүлэх, бодлогы нөлөөлөл хийх
  17. 60 дугаар зүйлШүүгчийн сонгон шалгаруулалт зохион байгуулахад оролцох
  18. 61 дүгээр зүйлШүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх
  19. 62 дугаар зүйлХуульчдын холбооны зохион байгуулалт, санхүүжилт

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хуульчийн эрх зүйн байдал, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, мэргэжлийн нэр хүнд, хариуцлагын тогтолцоо, хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын чиг үүрэг, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд оршино.

2 дугаар зүйл. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж

2.1.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.."хуульч" гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй этгээдийг;

3.1.2."хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл" гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг энэ хуулиар тогтоосон зарчим, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг баталгаажуулсан албан ёсны баримт бичгийг;

3.1.3.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэх болон хууль зүйн чиглэлээр багшлах, судалгааны ажил эрхлэхийг;

/Энэ заалтыг 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

3.1.4.хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага" /цаашид "Хуульчдын холбоо" гэх/ гэж хуульчдын заавал гишүүнчлэлтэй, өөрийн удирдлагатай, нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг;

3.1.5."хуульч профессор" гэж Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд багшилж байгаа багш хуульчийг;

3.1.6."хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа" гэж хуульчийн хувьд бусдаас хөлс авахгүйгээр нийтийн тусын тулд болон нийгмийн эмзэг хэсгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах зорилгоор үзүүлж байгаа хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ, эрх зүйн иргэний боловсролыг дэмжих зорилготой аливаа үйл ажиллагааг.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.