Jury

Гуравдугаар бүлэг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль 21 дүгээр зүйл. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-03-07
Мөрдөж эхэлсэн
2013-04-15
Эх сурвалжаас татсан
2026-10-22

21.1.Дор дурдсан үндэслэл байвал өргөдөл гаргагчид хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзана:

21.1.1.санаатай гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон, эсхүл авлигын болон албан тушаалын хэрэгт буруутгагдаж хууль зүйн хариуцлага хүлээсэн;

21.1.2.энэ хуулийн 10.3, 19.2-т заасан баримт бичиг дутуу, эсхүл хуурамчаар бүрдүүлсэн нь тогтоогдсон;

21.1.3.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны бие даасан байдалд харшлах албан тушаал эрхэлж байгаа, эсхүл хуульчийн хувьд хараат бусаар ажиллах боломжгүй болсон;

21.1.4.төрийн албанд ажиллах эрхээ хасуулсан;

21.1.5.энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан хуульчид хориглох үйлдэлд буруутгагдаж байгаа.

21.2.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрт энэ хуулийн 64 дүгээр зүйлд заасан журмаар өргөдөл гаргагч гомдол гаргах эрхтэй.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль

    Заалт2.5.2

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.