Jury

Зургадугаар бүлэг хуульчдын холбоо

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль 62 дугаар зүйл. Хуульчдын холбооны зохион байгуулалт, санхүүжилт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-03-07
Мөрдөж эхэлсэн
2013-04-15
Эх сурвалжаас татсан
2026-10-22

62.1.Хуульчдын холбоо, түүний Чиг үүргийн хорооноос байгуулагдах комисс нь нэг удаагийн байна.

62.2.Хуульчдын холбооны зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон энэ хуулиар зохицуулаагүй харилцааг Хуульчдын холбооны дүрмээр зохицуулна.

62.3.Хуульчдын холбооны санхүүжилт нь гишүүдийн татвар, хандив, хуульчийн мэргэжлийн шалгалтын хураамж, сургалтын төлбөр, хэвлэн нийтлэлийн ашгаас бүрдэнэ.

62.4.Хуульчдын холбоо нь тодорхой чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэхээр төрөөс санхүүжилт авах, улсын болон гадаадын байгууллагын хандив, тусламж авч болно.

62.5.Хуульчдын холбооны санхүүгийн тайлан нээлттэй байх ба санхүүгийн аудитыг хоёр жил тутамд нэг удаа хийлгэж, гишүүддээ тайлагнана.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.