Jury

Дөрөвдүгээр бүлэг хуульчийн эрх, үүрэг, хариуцлага

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль 32 дугаар зүйл. Мэргэшсэн хуульчид тавих шаардлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-03-07
Мөрдөж эхэлсэн
2013-04-15
Эх сурвалжаас татсан
2026-10-22

32.1.Хуульч нь шүүхийн өмнө төлөөлөх чиглэлээрээ мэргэшсэн хуульч гэх нэршлийг хэрэглэж болно.

32.2.Энэ хуулийн 32.1-д заасан нэршлийг хэрэглэж байгаа бол дараах шаардлагыг заавал хангана:

32.2.1.шүүхийн өмнө төлөөлөх нэг чиглэлийг онцлон тухайн чиглэлээр өмгөөллийн үйл ажиллагааг түлхүү явуулж түүгээрээ мэргэшсэн хуульч нэршил авахыг хүсч байгаа;

32.2.2.гурваас доошгүй жил Хуульчдын холбооны тухайн чиглэлийн хороонд гишүүнчлэлтэй байгаа;

32.2.3.энэ хуулийн 26.1.4-т заасан хуульчийн үргэлжилсэн сургалтаар гурван жил тутам хангах ёстой багц цагийн гуравны хоёроос доошгүй нь тухайн мэргэшсэн чиглэлийн сургалтын агуулгыг багтаасан байх.

32.3.Хуульч энэ хуулийн 32.2-т заасан шаардлагын аль нэгийг хангаагүй бол мэргэшсэн хуульч нэршлийг хэрэглэх эрхгүй.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.