Jury

Хоёрдугаар бүлэг хуульчийн мэргэжлийн шалгалт

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль 12 дугаар зүйл. Хуульчдын холбоо өргөдлийг шийдвэрлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-03-07
Мөрдөж эхэлсэн
2013-04-15
Эх сурвалжаас татсан
2026-10-22

12.1.Энэ хуулийн 12.2-т зааснаас бусад тохиолдолд өргөдөл гаргагчид хуульчийн шалгалтад орох зөвшөөрлийг жагсаалтаар баталгаажуулж, нийтэд мэдээлнэ.

12.2.Дор дурдсан үндэслэл байвал Шалгалтын комисс хуульчийн шалгалтад оруулахаас татгалзана:

12.2.1.өргөдөл гаргагч энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй;

12.2.2.энэ хуулийн 10.3-т заасан баримт бичгийг дутуу, эсхүл хуурамчаар бүрдүүлсэн;

12.2.3.хуульчийн шалгалтын товд заасан хугацаанд бүртгүүлээгүй;

12.2.4.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаатай хүчингүй болгосон шийтгэлийн хугацаа дуусаагүй.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.