Jury

Дөрөвдүгээр бүлэг хуульчийн эрх, үүрэг, хариуцлага

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль 30 дугаар зүйл. Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-03-07
Мөрдөж эхэлсэн
2013-04-15
Эх сурвалжаас татсан
2026-10-22

/Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

30.1.Хуульч хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсны дараа шүүхэд төлөөлөх эрх нээлгэхээр Улсын дээд шүүхэд бүртгүүлж, энэ хуулийн 34 дүгээр зүйлд заасан өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдэнэ.

30.2.Шүүхэд төлөөлөх эрх нээлгэхийг хүсч байгаа хуульч өмгөөлөгчийн хариуцлагын даатгалд заавал даатгуулсан байна.

30.3.Хуульч Улсын дээд шүүхэд бүртгүүлэх өргөдөлд дор дурдсан баримт бичгийг хавсаргана:

30.3.1.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар;

30.3.2.өмгөөлөгчийн хариуцлагын даатгалд даатгуулсан баримтын хуулбар.

30.4.Хуульч өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтад бичигдсэнээр түүний шүүхэд төлөөлөх эрх нээгдэнэ.

30.5.Шүүхэд төлөөлөх өмгөөлөгчийн эрхийг зөвхөн энэ хуулиар хязгаарлана.

30.6.Өмгөөлөгч нь шүүхэд төлөөлөх, шүүн таслах ажиллагаанд оролцох /цаашид "өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх" гэх/ эрхтэй, чөлөөт, бие даасан мэргэжилтэн байна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Үндсэн хуулийн цэцийн

    ЗаалтЭх бичвэр

  3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсгийн

    ЗаалтЭх бичвэр

  4. Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль

    Заалт1

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.