Jury

Гуравдугаар бүлэг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль 20 дугаар зүйл. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-03-07
Мөрдөж эхэлсэн
2013-04-15
Эх сурвалжаас татсан
2026-10-22

20.1.Дор дурдсан үндэслэл байвал хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох ажиллагааг түдгэлзүүлнэ:

20.1.1.өргөдөл гаргагч нь гэмт хэрэгт холбогдон эрх бүхий байгууллагад шалгагдаж байгаа;

20.1.2.өргөдөл гаргагч нь эрүүл мэндийн байдлын улмаас тодорхойгүй хугацаагаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх чадваргүй болсон;

20.1.3.энэ хуулийн 10.3, 19.2-т заасан баримт бичигтэй холбоотой маргаан үүссэн;

20.1.4.улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа, эсхүл улс төрийн албан тушаал эрхэлж байгаа;

20.1.5.байнгын буюу түр хугацааны цэргийн алба хаагчийн үүрэг сайн дураараа гүйцэтгэж байгаа.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль

    Заалт2.4.3

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.