Jury

Долдугаар бүлэг мэргэжлийн хариуцлагын хороо, түүний ажиллах журам

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль 65 дугаар зүйл. Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг шүүхэд давж заалдах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-03-07
Мөрдөж эхэлсэн
2013-04-15
Эх сурвалжаас татсан
2026-10-22

65.1.Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

65.2.Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хороогоор дамжуулан гаргана.

/Энэ хэсгийг Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 08 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

65.3.Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албаны ажилтан хүлээн авч, маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид танилцуулах бөгөөд тэдгээрийн тайлбарыг авч хэргийн материалд хавсаргана.

/Энэ хэсгийг Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 08 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

65.4.Мэргэжлийн хариуцлагын хороо давж заалдах гомдолд маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчөөс гаргасан тайлбарыг хавсарган маргаантай холбогдох бусад баримт сэлтийн хамт уг гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын гурав хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ.

/Энэ хэсгийг Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 08 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

65.5.Давж заалдах гомдол гаргасан бол Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзэнэ.

65.6.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нь энэ хуулийн 65.1-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтээ Мэргэжлийн хариуцлагын хороонд гаргах бөгөөд уг хүсэлтийг хангах эсэхийг тухайн хороо тогтоол гарган шийдвэрлэнэ.

65.7.Энэ хуульд зохицуулснаас бусад давж заалдах гомдлыг гаргах, хүлээн авахтай холбогдсон харилцааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулна.

/Энэ хэсэгт 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт, 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар 2 дахь өгүүлбэрийг хассан, 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр213

  2. Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр231

  3. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр21

  4. Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 03 дугаар дүгнэлтийн тухай

    Заалт1

  5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт15.2

  6. Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 09 дүгээр дүгнэлтийн тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт1

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.