Энэ хуулийн зорилт нь байгалийн бүс, бүслүүрийн онцлог, өвөрмөц тогтоц, ховор, ховордсон ургамал, амьтан бүхий газар, түүх,соёлын дурсгалт болон үзэсгэлэнт газрын хэв шинжийг хадгалах, хувьсч өөрчлөгдөх зүй тогтлыг судлах,танин мэдэх зорилгоор газар нутгийг тусгай хамгаалалтад авах, ашиглах, түүний унаган төрхийг хадгалах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль нь 1994-11-15-нд батлагдсан, 49 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 12 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 1994-11-15
- Мөрдөж эхэлсэн
- 1995-04-01
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-22
- Албан ёсны нэр
- ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ
Агуулга
49 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
8 зүйл- 1 дүгээр зүйлХуулийн зорилт
- 2 дугаар зүйлТусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж
- 2¹ дүгээр зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
- З дугаар зүйлТусгай хамгаалалттай газар нутгийн ангилал
- 4 дүгээр зүйлТусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүс
- 5 дугаар зүйлУлсын хилийн болон хил орчмын газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах
- 6 дугаар зүйлТусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтыг санхүүжүүлэх
- 6¹ дүгээр зүйлТусгай хамгаалалттай газар нутгийн менежмент
Хоёрдугаар бүлэг Дархан цаазат газар, түүний хамгаалалтын дэглэм
6 зүйлГуравдугаар бүлэг Байгалийн цогцолборт газар, түүний хамгаалалтын дэглэм
6 зүйлДөрөвдүгээр бүлэг Байгалийн нөөц газар, түүний хамгаалалтын дэглэм
3 зүйлТавдугаар бүлэг Дурсгалт газар, түүний хамгаалалтын дэглэм
3 зүйлЗургадугаар бүлэг Тусгай хамгаалалттай газар нутгийн талаархи төрийн байгууллагын бүрэн эрх
9 зүйл- 25 дугаар зүйлУлсын Их Хурлын бүрэн эрх
- 26 дугаар зүйлЗасгийн газрын бүрэн эрх
- 27 дугаар зүйлТусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
- 28 дугаар зүйлАймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх
- 29 дүгээр зүйлАймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх
- 29¹ дүгээр зүйлСум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх
- 30 дугаар зүйлДархан цаазат газар, байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны үйл ажиллагаа
- 31 дүгээр зүйлБайгаль хамгаалагчийн бүрэн эрх
- 32 дугаар зүйлБайгаль хамгаалагч зэвсэг хэрэглэх
Долдугаар бүлэг Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах, судалгаа, Шинжилгээний ажил явуулах
11 зүйл- 33 дугаар зүйлТусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах
- 34 дүгээр зүйлГазар ашиглах хугацаа, газрын хэмжээ
- 35 дугаар зүйлГазар ашиглах тухай хүсэлт гаргах
- 36 дугаар зүйлГазар ашиглуулах тухай шийдвэр гаргах
- 36¹ дүгээр зүйлТусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгох сонгон шалгаруулалт
- 36² дугаар зүйлСонгон шалгаруулах үйл ажиллагааны дараалал
- З7 дугаар зүйлГазар ашиглах тухай гэрээ
- З8 дугаар зүйлГазар ашиглагчийн эрх, үүрэг
- З9 дүгээр зүйлГазар ашиглагчид хориглох үйл ажиллагаа
- 40 дүгээр зүйлГазар ашиглах зөвшөөрлийн эрх дуусгавар болох, хүчингүй болох, газрыг чөлөөлөх
- 41 дүгээр зүйлТусгай хамгаалалттай газар нутагт судалгаа, шинжилгээний ажил явуулах байгууллага, түүний үүрэг
Наймдугаар бүлэг Бусад зүйл
3 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж
1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль,Газрын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
2¹ дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
/Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.“тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөө” гэж тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хамгаалалт, нөхөн сэргээлт, зохистой ашиглалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулан хэрэгжүүлэх үйл ажиллагааны дунд болон ойрын хугацааны төлөвлөгөө бүхий баримт бичгийг;
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
2.“тусгай хамгаалалттай газар нутгийн дотоод бүсчлэл” гэж дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын байгалийн хэв шинжийг төлөөлөх онцлог, ховор, нэн ховор амьтан, ургамал, түүх, соёлын дурсгалт зүйлийн байршлыг харгалзан тогтоосон өөр өөр хамгаалалтын дэглэм бүхий газар нутгийн хуваарийг.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.