Jury

Зургадугаар бүлэг. Тусгай хамгаалалттай газар нутгийн талаархи төрийн байгууллагын бүрэн эрх

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль 31 дүгээр зүйл. Байгаль хамгаалагчийн бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1994-11-15
Мөрдөж эхэлсэн
1995-04-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

1.Хамгаалалтын захиргааны хамгаалалт хариуцсан ажилтан болон байгаль хамгаалагч нь байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх, үүрэгтэй байна.

2.Тусгай хамгаалалттай газар нутагт ажиллаж байгаа байгаль хамгаалагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/энэ хууль болон байгаль орчныг хамгаалах бусад хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг таслан зогсоож, гэм буруутай этгээдэд зохих хариуцлага хүлээлгэх;

2/хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагад нэвтрэн орох, шалгалт хийх;

3/хууль тогтоомж зөрчсөн сэжиг бүхий иргэний бичиг баримтыг шалгах, түр хураах, шаардлагатай гэж үзвэл унаа хөсөгт нь үзлэг хийх, зэвсэг хэрэгсэл, агнасан, түүсэн, бэлтгэсэн зүйлийг хураан авах;

4/хууль тогтоомж, хамгаалалтын горимыг зөрчиж байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох, тэдгээрт хугацаатай үүрэг, даалгавар өгөх, шаардлага тавих;

5/албан үүргээ гүйцэтгэх үедээ дүрэмт хувцас, ялгах тэмдэг, зэвсэг, хэрэгсэлтэй байх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.