1.Тусгай хамгаалалттай газар нутагт Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.6-д заасан зөвшөөрөл авсан байгууллага, гадаадын болон олон улсын эрдэм шинжилгээний байгууллага судалгаа, шинжилгээний ажлыг гэрээний үндсэн дээр явуулж болно.
/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2.Тусгай хамгаалалттай газар нутагт судалгаа, шинжилгээ явуулах байгууллагын үүрэг:
1/тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж, хамгаалалтын горимыг сахин биелүүлэх;
2/судалгаа, шинжилгээний ажил явуулахдаа зохих зөвшөөрөл авах, хураамж төлөх;
3/тусгай хамгаалалттай газар нутагт судалгаа, шинжилгээний ажил явуулах зөвшөөрөл авах хүсэлтэд судалгаа шинжилгээний батлагдсан арга зүй, судалгааны ажлын удирдамж, хөтөлбөр, ажил гүйцэтгэх нарийвчилсан хуваарь, багийн бүрэлдэхүүний жагсаалтыг хавсарган ирүүлэх;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
4/судалгаа, шинжилгээний ажлыг батлагдсан арга зүй, удирдамж, хөтөлбөрийн дагуу байгаль орчинд сөрөг нөлөөгүй аргаар гүйцэтгэх;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
5/судалгаа, шинжилгээний ажлын талаар хамгаалалтын захиргаа болон төрийн захиргааны төв байгууллагад гэрээнд заасан хугацаанд тайлагнах;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
6/судалгаа, шинжилгээний ажлын явцад байгаль орчинд хохирол учруулсан бол түүнийг нөхөн сэргээх арга хэмжээ авч тухайн газар нутгийг хамгаалалтын захиргаа буюу сум, дүүргийн Засаг даргад хүлээлгэн өгөх.
/Энэ хэсгийн дугаарт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./